|
Үйл ажиллагааны чиглэл
- Сэтгэл санааны доройтолд орсон хүмүүст тусламж үзүүлэх,өөрийг нь таниулах,дотоод сэтгэлд нь өөрчлөлт шинэчлэлт хийх, хувь хүний үнэлэмжийг буй болгох үйл ажиллагаа явуулах
- Сэтгэл санааны стресстэй тэмцэх асуудлаар олон улсын ижил төстэй байгууллагуудтай харилцаа холбоогоо өргөжүүлж, туршлага судлан хамтран ажиллах
- Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа явуулж, хүчирхийлэлд өртсөн, өрх толгойлсон, нэн ядуу, эмэгтэйчүүдэд чиглэгдсэн ажлууд зохион байгуулах
- Иргэдийн эрүүл мэндийн асуудлыг нэн тэргүүнд тавьж,энэ чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах
- Ядуучууд, нэн ядуучууд, эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан тэдгээрийн амьдрал ахуйд нэмэр болохуйц ажлууд зохион байгуулах
- Өсвөр үе, хүүхэд залуучуудыг хамарсан арга хэмжээнүүд явуулж,тэднийг төлөвших,амьдралд зөв байр сууриа олоход нь туслах
- Нийгмийн сайн сайхны төлөө эрүүл оюун ухаантайгаар зөв бодол,зөв санаа, зөв энергитэйгээр хамтран ажиллах хувь хүмүүс,байгууллагуудын үйл ажиллагаа санаачлагыг дэмжиж,эрх ашгийг хамгаалах ба тэдгээрийг холбооноос зохиогдох арга хэмжээнүүдэд хамруулах
- Дээрхи үйл ажиллагааны чиглэлээр сургалт, гэрээ, хөтөлбөр,төслүүдийг боловсруулан хэрэгжүүлэх
|
|